Бяцхан гэрэлт-оч амьтанд туслах аян
🐾 Амьтанд туслах аян
❤️ Бяцхан гэрэлт-оч амьтанд туслах групп ТББ

Хамтдаа олон амьтны амийг аврах боломжтой

Та бүхний дэмжлэг бидэнд шинэ байр, илүү аюулгүй орчин, илүү сайн асрамж бий болгоход маш том тус болно.

Сайн байцгаана уу 🙏 Манайх одоогоор 40 гаруй нохойтой асрамжийн газар ажиллуулж байгаа.

Одоогын байдлаар өөрсдийн хашаандаа тэжээж байгаа ч нохдын тоо олширсонтой холбоотойгоор ойр орчмын айлуудаас гомдол их ирэх болсон тул яаралтай нүүх шаардлагатай болоод байна.

Иймээс бид зарим бүтээгдэхүүн дээрээ урамшуулал зарлаж, борлуулалтаас орсон бүх орлогыг нохойнуудынхаа шинэ байр, асрамжид зарцуулахаар төлөвлөж байна.

Та бүхэн минь боломжийнхоо хэрээр худалдан авалт хийж дэмжихээс гадна энэхүү мэдээллийг бусдад түгээж өгвөл бидэнд маш том тус болно шүү ❤️

💖 Дэмжих

📢 Анхааруулга

Энэхүү аяны хүрээнд хийгдэх худалдан авалт, түгээлт бүр нь нохойнуудын шинэ байр, өдөр тутмын асрамжид шууд дэмжлэг болно.

🤝 Та хэрхэн туслах вэ?

Бүтээгдэхүүн худалдан авах, мэдээллийг бусдад түгээх, найз нөхөддөө дамжуулах зэрэг бүхий л дэмжлэг бидэнд үнэтэй.

🛍️

Худалдан авч дэмжих

Урамшуулалтай бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээр нохойнуудын шинэ байрыг бүрдүүлэхэд тусална.

📣

Мэдээлэл түгээх

Энэ мэдээллийг бусдад хуваалцаж өгснөөр илүү олон хүнд хүрч, илүү их тусламж цуглуулах боломжтой.

🐶

Хамтдаа амь аваръя

Таны жижигхэн тус ч олон амьтанд аюулгүй, дулаан орчин бүрдүүлэх том боломж болж чадна.